logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    Steppe Gold: “Алтан цагаан овоо” уурхайн үйл ажиллагаа 2036 он хүртэл үргэлжлэх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 24 10:45
    4227

    Зургийг: steppegold.com

    “Steppe Gold” 2025 оны I улиралд анхны баяжмалаа гаргахаар тооцоолжээ

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани “Алтан цагаан овоо” ордод хийсэн нэмэлт хайгуулын үр дүнд баталгаат нөөцөө шинэчилж, уурхайн үйл ажиллагаа 2036 он хүртэл үргэлжлэх боломжтой гэсэн тооцоолол гаргалаа.

    Одоогоор “Алтан цагаан овоо” төслийн I шатанд нуруулдан уусгах технологиор үйлдвэрлэл явуулж байна. Харин II шатанд хөвүүлэн баяжуулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гарган авна. II шатны бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр 2025 оны эхний улиралд анхны баяжмалаа гаргахаар тооцоолсон байна.

    “Алтан цагаан овоо” төслийн хэмжээнд 300 гаруй хүн ажиллаж байгаагийн 99.9 хувь нь монголчууд, үүнээс 75 хувь нь орон нутгийн иргэд байгааг тус компани мэдээллээ.

    “Steppe Gold” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Т.Батаа “Алтан цагаан овоо төслийн нөөцийг шинэчилж, төсөл үргэлжлэх хугацааг 2036 он хүртэл сунгасанд баяртай байна. Төслийн II шат амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг, экспортын орлогод ирэх 14 жилийн хугацаанд 2.2 тэрбум ам.долларын мөнгөн урсгал эргэлтэд орохоор тооцоолж байна” гэж мэдэгдэв.

    Үүнээс гадна “Steppe Gold” компани Хонгконгийн Хөрөнгийн биржийн үндсэн зах зээлд 2023 онд багтан давхар бүртгүүлэхээр төлөвлөж байна.  Ингэснээр Монголтой ижил цагийн бүсэд арилжаа явуулах таатай нөхцөл бүрдэхээс гадна компанийн үнэлгээ, үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ.

    “Steppe Gold” компани 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид IPO гаргасан бөгөөд Торонтогийн хөрөнгө оруулагч нарт уул уурхайн төслөө амжилттай танилцуулсан анхны монгол компани болсон юм.

    Харин энэ удаагийн давхар бүртгэл амжилттай болсноор Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны монгол үнэт металл үйлдвэрлэгч компани болохоор байна.

    “Steppe Gold” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Т.Батаа “Манай хөрөнгө оруулагч нарын 40 хувь нь Азийн бүсэд байдаг. Тиймээс давхар бүртгэл хийлгэснээр Хойд Америк, Азийн хөрөнгө оруулагч нарт аль, алинд нь арилжаанд оролцоход таатай нөхцөл бүрдэнэ” гэж мэдэгдэлдээ дурджээ.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих