logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Fitch Ratings” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" буюу “Тогтвортой” түвшинд хэвээр үлдээлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 16 09:25
    884
    Fitch Ratings: Монгол Улсын ДНБ 2023 онд 5 хувиар өснө

    “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" буюу “Тогтвортой түвшинд байна” гэсэн өмнөх төсөөллөө хэвээр үлдээлээ. Үүнд Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлт эерэг байхаар байгаа нь голлон нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч гадаад орчны эрсдэлүүд төлөвийг ахиулахгүй байхад нөлөөлсөн гэдгийг тодотгосон байна.

    Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөц хомс байгаатай зэрэгцээд гадаад өр өндөр байгаа нь эрсдэл болж болзошгүй гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт болон БНХАУ-д экспортлох түүхий эдийн хэмжээнээс хэт хамааралтай байдгийг авч үзсэн байна. Тодруулбал: Монгол Улсын нүүрсний экспорт 10 хувиар буурах нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувь буюу 500 сая ам.доллартой тэмцэх хэмжээний нөлөөллийг төлбөрийн тэнцлийн алдагдалд үзүүлэхээр байна гэсэн тооцоолол гаргажээ.

    Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг 2023 онд таван хувиар буюу өмнөх оныхтой адил хэмжээнд өснө гэж таамагласан байна. Энэ нь тус байгууллагын 2022 оны төсөөлөлтэй ойролцоо үзүүлэлт болж байгаа юм. Харин 2024 оноос эдийн засгийн өсөлт эрчээ авна гэж таамаглажээ.

    2023 оны хувьд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын үйл ажиллагаа эргэн сэргэж, дотоодын эрэлт тогтвортой байхаар байгаа нь өсөлтөд голлон нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн БНХАУ хязгаарлалтаа цуцалснаар нүүрсний экспорт эргэн сэргэж байгаа нь жин дарахаар байгаа аж.

    Харин инфляцын хувьд 2023 оны туршид 12 орчим хувьд хадгалагдаж, 2024 оноос есөн хувьд тогтворжино гэж таамагласан байна. БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч ОХУ-д тавьж буй хоригууд зарим импортын бараа, бүтээгдэхүүний үнэ урт хугацаанд өндөр байхад нөлөөлнө гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих