logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Ашгаа нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах нэг арга байна. Тэр нь ажилтнуудаа эзэд болгох...
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 15:24
    615
    Ажилтнуудад хувьцаа олгох нь хүндрэлтэй ч үр дүнтэй арга гэж "KKR"-ийн партнер Пит Ставрос онцолж байна.

    Баялгийн тэгш бус хуваарилалттай тэмцэхийн зэрэгцээ ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, компанийн ашгийг өсгөх шилдэг арга нь юу вэ? Энэ асуултын хариулт нь ажилтнуудад хувьцаа олгох явдал гэж АНУ-ын хөрөнгө оруулалтын "KKR" фирмийн менежментийн багийн гишүүн Пит Ставрос зөвлөж байна. Түүний хувьд ажилтнууддаа хувьцаа олгох талд компаниудад туслалцаа үзүүлэх зорилгоор "Ownership Works" нэртэй ашгийн бус байгууллага байгуулжээ. 

    Ажилтнуудыг оролцуулах нь яагаад чухал вэ?

    Эн тэргүүнд энэ нь эдийн засгийн доод түвшинд баялаг бий болоход түлхэц өгдөг. Хоёрдугаарт, энэ нь арьс өнгөний болон хүйсийн тэгш бус байдалтай тэмцэхэд туслах болно. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээр эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудад тустай. Гуравдугаарт, АНУ-ын нийт хүн амын 60-65 хувь нь санхүүгийн хувьд “бичиг үсэг тайлагдаагүй” гэсэн тооцооллыг тус улсын Засгийн газар танилцуулсан. Тэгвэл ажилтнуудад хувьцаа олгосноор мөнгөө хэрхэн эргэлдүүлэх талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авах бодит боломж өгөх юм. 

    Компанид ямар ашигтай гэж?

    Сайн тал ихтэй ч мэдээж үр дүн нь нэг шөнийн дотор харагдахгүй. "KKR" анх биржид бүртгэлтэй, шахуурга үйлдвэрлэгч "Ingersoll Rand" компанид хөрөнгө оруулж байх үед тус компани  жолоодлогогүй хөлөг онгоц шиг байв. Компанийн ажилтнуудын идэвх оролцоо сул, ажлаасаа гарах нь их байсан. Сүүлийн есөн жил хагасын хугацаанд ажилтнуудад хувьцаа олгосноор тус компанийн ажилтнуудын оролт гаралтын коэффициент 20 хувиас гурван хувь болж буурсан бөгөөд өргөдлөө өгөх их давлагааны үеэр ийм үзүүлэлт гарсныг дурдах хэрэгтэй. Жил бүр 3000 хүнийг шалгаруулж, ажилд авах, сургаж дадлагажуулах шаардлагагүй болсон гэсэн үг.  Мөн энэ хугацаанд ажилтнуудын оролцооны үзүүлэлт 20 хувиас 90 хувь хүртлээ өссөн байна. Энэ утгаараа зөв зохистой хэрэгжүүлж чадвал маш өндөр өгөөжтэй стратеги.

    -1x-1.jpg

    Энэ арга үр дүнтэй юм бол бусад компаниуд яагаад ашиглахгүй байгаа вэ? 

    Үүнийг хийхэд их хэцүү. Учир нь "Gallup"-ийн судалгаагаар АНУ-ын хэмжээнд ажилтнуудын 70 хувь идэвх оролцоо султай, санхүүгийн боловсрол тааруу гэдэг утгаараа энэ арга барилыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Талуудын хооронд итгэлцэл бий болгох, мэдээлэл хуваалцах, санхүүгийн боловсрол олгох болон бизнесийн үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх гээд олон жилийн шаргуу хөдөлмөр шаардана.

    Ажилтнуудад хэр их хэмжээний хувьцаа олгох вэ? 

    Тухайн ажилтны сүүлийн таван жилийн сарын дундаж цалинг 6-12 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй байх нь хамгийн тохиромжтой байдаг. Мөн тэтгэвэрт гарсан хойноо л хувьцаагаа захиран зарцуулах зарчмаас татгалзах хэрэгтэй. Тэд өөрсдөө хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах биз ээ. 

    Ажилтнуудын гүйцэтгэлийг харгалзах уу?

    Асуудлын гол нь танай компанийн хүний нөөц, гүйцэтгэлийн үнэлгээний систем нь ажилтнуудын итгэлийг хүлээх түвшинд хүрэхүйц сайн уу гэдэгт байдаг. Хэрэв тийм бол гүйцэтгэлд тулгуурлан хувьцаа олгоно гэж мэдэгдэхэд асуудалгүй. Хэрэв үгүй бол баг хамт олон гэсэн ухагдахууныг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл бид бүгд хамтран компанийн үйл ажиллагааг сайжруулж чадвал хүн бүр ашиг хүртэх боломжтой гэж энгийнээр тайлбарлах боломжтой. 

    Та яагаад энэ бүгдийг хийх болсон бэ? 

    Аав маань насаараа барилгын компанид зам тэгшлэгчийн жолоочоор цагийн 15-20 ам.долларын цалинтай ажилласан юм. Түүний хувьд компанийн ашгаас хувь хүртэж, дуу хоолойгоо хүргэж, бодит хувь нэмрээ оруулахыг үргэлж хүсдэг байв. Тэр мөрөөдөл нь надад өвлөгдөн үлдсэн гэж хэлж болно. 11 жилийн өмнө "KKR" өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн компаниудад судалгаа хийсэн юм. Үүний дараа бид ажиллах хүчний идэвх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчид болон ажилчдад нэгэн зэрэг эерэг үр дүн үзүүлэх илүү сайн арга байгаа юу? гэж өөрсдөөсөө асуусан. Ингээд бид хамтын эзэмшлийн аргыг туршиж эхэлсэн. Туршилтын явцад мэдээж олон тооны алдаа гарч байсан ч эцэст нь бид энэ бүгдийг хэрхэн зөв хийх аргыг сурч чадсан. Өнөөдрийн байдлаар бид АНУ-д энэ хөтөлбөрөө 30 гаруй удаа хэрэгжүүлж, 50 мянган ажилтныг хамруулаад байна.

    Cэтгэгдэл бичих