logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    New York Times: Илон Маск “Twitter” компанид хийх цомхотголоо XI/01-нээс өмнө дуусгана
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 15:15
    489
    Илон Маск "Twitter" компанийг авснаас хойш хэд хэдэн удирдах албан тушаалтнууд ажлаа өгөөд байна

    Өнгөрсөн баасан гарагт "Twitter"-ийн албан ёсны эзэмшигч болсон тэрбумтан Илон Маск тус компанийн ажилтнуудыг цомхотгох үйл явцыг бямба гарагаас эхлүүлсэн гэж “New York Times” мэдээллээ. 

    Тодруулбал: тус компанийн менежерүүдэд халах ажилтнуудын жагсаалтаа гаргаж өгөх даалгавар өгсөн бөгөөд цомхотголыг ажилтнуудад хувьцааны урамшуулал тараахаас өмнө буюу 11 дүгээр сарын нэгнээс өмнө дуусгахаар төлөвлөснийг мэдээлжээ. Ням гарагт Илон Маск өөрийн "Twitter" хуудсаар дамжуулан энэ бүх мэдээллийг худал гэж жиргэсэн ч тухайн сэдвээр албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Twitter"-ийг худалдан авах гэрээний анхны хэлэлцээр хийгдсэнээс хойш компанийн ажилчид энэхүү цомхотголд бэлтгэж эхлээд байжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд оролцож буй банкны удирдлагуудтай уулзах үедээ тэрбээр компанийн зардлыг бууруулах талаар танилцуулсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. 

    Энэ сарын эхэнд Илон Маск зарим хөрөнгө оруулагчдад "Twitter" компанид ажиллаж буй 7500 ажилтны 75 хувийг цомхотгож, компанийн ашгийг гурван жилийн хугацаанд хоёр дахин өсгөнө гэсэн амлалт өгсөн гэдэг мэдээлэл гарч эхлээд байв. Хэдий тийм боловч өнгөрсөн лхагва гарагт тэрбээр "Twitter"-ийн төв оффист өөрийн биеэр хүрэлцэн ирж, ажилтнуудтай уулзахдаа 75 хувийн цомхотгол хийхгүй гэж ярьсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм. 

    Одоогоор байдлаар тэрбумтан Илон Маск "Twitter" компанийг авснаас хойш хэд хэдэн удирдах албан тушаалтнууд ажлаа өгөөд байна. Өнгөрсөн пүрэв гарагт "Twitter"-ийн Гүйцэтгэх захирал Параг Агравал, Хуулийн хэлтсийн захирал Вижаяа Гадде, Санхүү хариуцсан захирал Нед Сегал болон 2012 оноос хойш тус компанийн Ерөнхий зөвлөхөөр ажилласан Шон Эдгетт нар албан тушаалаасаа халагдсан гэдгийг “Bloomberg” мэдээлж байлаа.

    Cэтгэгдэл бичих