logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Bitcoin”-ийн ханш 2022 оны VI сараас хойш анх удаа $30 мянга давлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 11 16:35
    466

    Зургийг: George Frey/Bloomberg

    “Bitcoin”-ийн үнэ өнгөрсөн зун "Three Arrows Capital" хедж сан дампуурснаас эхтэй уналтаа нөхөөд байна

    Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх циклээ завсарлана гэсэн хүлээлт үүссэнээр криптовалют өсөлтөөрөө бусад хөрөнгийн төрлүүдээс илүү гарсан хэвээр байгаа энэ үед “Bitcoin”-ийн үнэ 2022 оны зургаадугаар сараас хойш анх удаа 30 мянган ам.доллар давлаа.

    Энэхүү криптовалют 12 дугаар сарын 31-нээс хойш 82 хувийн өсөлт үзүүлээд байгаа нь технологийн “Nasdaq 100” индексийн ижил хугацаан дахь 19 хувийн өсөлт, мөн алтны 9.6 хувийн өсөлтөөс хол давж байна. Ингэснээр “Bitcoin”-ийн үнэ өнгөрсөн зун "Three Arrows Capital" хедж сан дампуурснаас эхтэй уналтаа нөхсөн ч 2021 оны 11 дүгээр сард хүрсэн бүх цаг үеийн дээд түвшнээсээ 50 гаруй хувиар доогуур хэвээр байгаа юм.

    Capture.JPG

    Хэдэн долоо хоногийн туршид тодорхой үнийн бүсэд арилжаалагдаж байсан виртуал хөрөнгүүд сүүлийн арилжааны хоёр өдөр энэхүү бүсийг сэтлээд байгаа нь мөнгөний зөөлөн бодлогын хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэдий тийм боловч ханш нь огцом сэргэж байгаа ч арилжааны хэмжээ бага байгааг тодотгож байна. Өөрөөр хэлбэл инфляцтай тэмцэж буй Төв банкнууд хатуу бодлогоо үргэлжлүүлэх тохиолдолд энэ нь ханш эргэхэд нөлөөлнө гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.

    "“Bitcoin”-ийн  үнэ 30 мянган ам.доллар давсан нь техникийн талаасаа ч суурь нөхцөлийн талаасаа ч их онцлогтой. Гурван долоо хоног дараалан эсэргүүцэл бүрэлдэж, эцэст нь хэлбэлзлийн бүсээ сэтэллээ шүү дээ" хэмээн “Quantum Economics”-ийн Гүйцэтгэх захирал Мати Гринспан онцолж байна.

    Cэтгэгдэл бичих