logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарынх байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 02 09:20
    774

    Зургийг: С.Батсайхан

    2024 оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа

    УИХ-ын намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд 2024 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д өргөн бариад байна.

    Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2024 оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөг хэвээр хадгалж, үргэлжлүүлэн олгохоор тусгаад байгаа аж. Мөн Төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох бөгөөд Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид шинээр хамрагдах юм байна. Эдгээрээс гадна инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

    3-1.JPG

    Мөн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тус тус хөнгөлөх заалтууд багтсан болохыг Сангийн яам мэдээллээ.

    2024 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг салбараар нь авч үзвэл 59 хувь нь зам тээвэр, 17 хувь нь боловсрол, 11 хувь нь эрчим хүч, 4.3 хувь нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.

    Харин мөнгөний бодлогын хувьд дунд хугацаанд инфляцыг 6+-2 хувийн орчимд тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих тайлагнах зэрэг зорилтуудыг тусгажээ.

    Монголбанкны мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын хурлын тэмдэглэлээс харахад 2024 онд төсвийн зардал төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийн дүнгээр байна гэж үзвэл төсвийн төлөв суларч, 2025 оноос чангарах төлөвтэй байгааг онцолж байна.

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

    Азийн Хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болд

    Cэтгэгдэл бичих