
Зургийг: Kevin Lee/Bloomberg
Суурь металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д зэсийн эрэлт жилийн яг энэ үед эрс өсдөг ч тасралтгүй буурсаар байна. Ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжигч зэсийн зах зээл өсөлттэй байгаа ч БНХАУ-ын макро эдийн засгийн орчин тааруу байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ын суурь металл боловсруулагч компаниудын ашиг 2023 он гарсаар сүүлийн 10 гаруй жилд байгаагүй өндөр дүнгээр унаад байна.
Үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт БНХАУ-ын эдийн засгийг хойш татахад гол жин дарж байна. Тус улсын нийт зэсийн эрэлтийн дөрөвний нэгийг барилга бүтээн байгуулалтын салбар нь бүрдүүлдэг гэдэг утгаараа хүчтэй нөлөөлнө гэж “Citigroup”-ийн шинжээчид үзэж байгаа аж.
Ийнхүү эрэлт тааруу байх төлөвтэй байгаа нь зэсийн үнэд нөлөөлж эхэллээ. БНХАУ-ын зах зээлд зэсийн баяжмалын премиум үнэ тасралтгүй буурч, Лондоны Металлын биржтэй харьцуулахад тонн нь 58 ам.доллароор бага дүнгээр арилжаалагдаж байна.