logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Азид алдартай “Duffy” чихмэл баавгай “Walt Disney”-д жилийн $500 саяыг авчирч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 20 17:09
    580

    Зургийг: Fang Zhe/Xinhua News Agency/Getty Images

    “Duffy” чихмэл нь Шанхай, Хонгконг, Токио дахь Диснейн паркуудад хамгийн их борлуулалттай байдаг

    Микки Маусын өөрийнх нь тоглоом болох “Duffy” хэмээх чихмэл бамбарууш “Walt Disney”-ийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд жилийн борлуулалт нь 500 сая ам.доллар хүрдэг болохыг тус компани мягмар гарагт мэдээллээ. 

    “Duffy” чихмэл нь Шанхай, Хонгконг, Токио дахь Диснейн паркуудад хамгийн их борлуулалттай байдаг аж. Мөн тус компанийн Хавай дахь “Aulani” зочид буудалд, заримдаа веб сайт болон фенүүдийн арга хэмжээ дээр зарагддаг байна. 

    Энэхүү дүрийг Диснейн паркийн дизайнерууд бүтээж, 2002 онд Флорида мужийн Орландо дахь "Once Upon a Toy" дэлгүүрт танилцуулсан аж. Дараа нь Токиогийн Диснейн паркийн “Aunt Peg’s Village” дэлгүүрт танилцуулж, тэндээ дөрвөн жилийн турш тусгайлан зарагдаж байжээ. 

    Дизайнерууд “Duffy”-д зориулсан түүхийг ч зохиосон байна. Тодруулбал: усан цэрэг Микки Маус Кэйп Кодыг орхин холын аянд явах үед Минни Маус тэрхүү чихмэл бамбаруушийг бэлэг болгон өгдөг байна. 

    Диснейн паркаар зочилсон үйлчлүүлэгчид олон тооны “Duffy” чихмэл худалдан авч, тэдэндээ нэр өгч, хувцас өмсүүлж байгааг анзаарсан “Walt Disney” компани “Duffy”-ийн найз Шелли Мэй, Желатони нэртэй муур, СтеллаЛу туулай зэрэг олон дүрийг шинээр бүтээсэн байна. 

    Энэ сард Токиогийн Диснейн паркт “Duffy”-ийн сэдэвтэй шоу болон оройн зоог зохион байгуулагдах бол Шанхайн Диснейн паркт “Duffy”-ийн фестиваль болох аж.

    Cэтгэгдэл бичих