logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    ЗГХЭГ: Тавантолгойгоос Цагаанхад хүртэл нүүрс тээврийн автомашины тоог нэмэх шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 16:20
    192
    10/26-ны өдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 681 автомашин гарчээ

    Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх  шаардлагатай байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Боомтын сэргэлтийн үндэсний хорооны хурлаар танилцууллаа.

    Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 681 автомашин гарсан байна. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сахиснаар илүү нэмэгдүүлэх боломжтойг дурдсан юм.

    Мөн Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих шаардлагатай байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд онцолж байна.

    Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийг төлөөлөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны IV улиралд багтаан "Эрдэнэс Тавантолгой" ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэж дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих