logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-ын 2023 онд төлөвлөсөн урт хугацааны гэрээнүүд нүүрсний импортод нь хэрхэн нөлөөлөх вэ?
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 16:18
    314
    БНХАУ-ын дотоодын гэрээт нийлүүлэгчид ирэх онд 300 гаруй сая тонн нүүрс нийлүүлэхээр болсон нь 2021 онд тус улс нийт 323.22 сая тонн эрчим хүчний нүүрс импортолж байсантай ойролцоо тоо юм

    БНХАУ-ын эдийн засгийн гол төлөвлөгч байгууллага болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос 2023 онд дунд болон урт хугацааны гэрээгээр 2.9 тэрбум тонн эрчим хүчний нүүрс авахаар төлөвлөжээ. 

    Ингэснээр дотоодын гэрээт нийлүүлэгчид ирэх онд 300 гаруй сая тонн нүүрс нийлүүлэхээр болсон нь 2021 онд тус улс нийт 323.22 сая тонн эрчим хүчний нүүрс импортолж байсантай ойролцоо тоо юм. Гэрээт нийлүүлэлт ийнхүү нэмэгдсэнээр ирэх онд тус улсын импорт буурч магадгүй гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

    Хэдий тийм ч тус шийдвэрийн нөлөөлөл импортын тоо хэмжээнээс аль хэдийн харагдаж эхэлжээ. Оны эхний 10 сард БНХАУ-ын нүүрсний импорт 230.1 сая тонн хүрсэн нь 2021 оны мөн үеэс 10.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг гаалийн тоо баримтад дурджээ. Үүнд суурилан тооцоолж үзвэл 2022 онд нийт нүүрсний импорт 276.12 саяд хүрэхээр байгаа нь өмнөх оноос 14.6 хувиар бага үзүүлэлт болж буй.

    Нэг талаас Украины дайн эхэлснээс хойш нүүрсний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь Хятадын худалдан авагчид импортын хэмжээгээ бууруулахад нөлөөлсөн бол нөгөө талаас БНХАУ дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ жилийн дүнгээр 10 хувь хүртэл огцом нэмэгдүүлж, оны эхний арван сард 3.69 тэрбум тонныг үйлдвэрлээд байгаа юм.

    БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдал санаа зовоосон асуудал болсон тул эрх баригчид дотоодын үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн нэмж, нүүрсний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийг зорьж байна. Тиймээс энэ бүгдийн нөлөөлөл ирэх оны импортод хүчтэй мэдрэгдэх ч одоо харагдаж байгаа шиг тийм ч их хувь хэмжээгээр буурахгүй болохыг шинжээчид онцолж байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр тус улсад энэ онд нийт 94.2 гигаваттын хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станцуудын барилгын ажил эхэлжээ. Шинээр баригдсан төслүүдэд дотоодын нүүрсний их хэмжээний үйлдвэрлэл шаардагдах нь ойлгомжтой.

    Тиймээс ирэх онд үнийн шинжтэй нөлөөлөл илүүтэй мэдрэгдэх төлөвтэй байгаа тул гадаадын нийлүүлэгчид үнээ бууруулах замаар өрсөлдөөнд үлдэх хэрэгтэйг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих