logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    IEA: Дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт 2040 он хүртэл сул байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 25 09:00
    267

    Зургийг: Thomas Langer/Bloomberg

    Байгалийн хийн эрэлт 2030 он гэхэд оргил түвшинд хүрнэ

    Сэргээгдэх эрчим хүчний зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэж буй энэ үед дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт 2040 он хүртэл өмнө нь таамаглаж байснаас ч сул байх төлөвтэй гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) тооцооллоо. Тус агентлаг ийнхүү байгалийн хийн эрэлтийн төсөөллөө дөрөв дэх жилдээ дараалан бууруулж байна.

    Байгалийн хийн нийлүүлэлтээр тэргүүлэгч ОХУ-ын зах зээлд эзлэх хувь хэмжээ буурахаар байгааг тайландаа онцолжээ. Өнгөрсөн онд ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ эрс бууруулснаар Европ эрэлтийн төлөвөө бууруулаад байгаа юм. Харин АНУ, Катар зэрэг улс шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, зах зээлийг байгалийн хийгээр тасралтгүй хангаж байна.

    403367442.png

    Европ сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн онд байгалийн хийн хэрэглээгээ 55 тэрбум куб метрээр буюу дээд дүнгээр бууруулж чаджээ. Европт байгалийн хийн эрэлт 2030 он гэхэд дахин 50 тэрбум метр кубээр буурна гэж үзэж байгаа аж.

    Байгалийн хийн эрэлт 2030 он гэхэд таамаглаж буй  бүх хувилбараар тооцвол оргил түвшинд хүрнэ гэж тооцоолсон байна.

    Cэтгэгдэл бичих