logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Компаниудад контент бичиж өгөх үйлчилгээ үзүүлдэг хиймэл оюуны стартап $100 саяын санхүүжилт татав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 20 16:40
    1176

    Зургийг: Writer Inc.

    "Writer"-ийн зах зээлийн үнэлгээ 500 сая ам.доллар хүрлээ

    Бизнесүүдэд бичвэрт суурилсан төрөл бүрийн контент бичих, нэгтгэх, товчлоход нь тусалдаг "Writer" стартап 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, зах зээлийн үнэлгээ нь 500 сая ам.доллар хүрлээ.

    Гүйцэтгэх захирал Мэй Хабибаар удирдуулсан "Writer" нь эх хэлний моделийг (LLM) байгууллагад чиглэсэн үйлчилгээнд ашиглаж, сүүлийн үед хүчээ авч буй компаниудын нэг юм. Цахим орчин дахь бичвэрийн нүсэр санд суурилж сургасан хэлний моделиуд нь хүний сэтгэж бичсэнээс ялгагдахааргүй хэмжээнд бичих чадвартай болоод байна. Тус стартап нь бүтээгдэхүүний танилцуулга, ажлын байрны зар, сошиал сүлжээн дэх пост бичих, мөн дата шинжилгээ хийх, ажил үүргийг автоматжуулах зэрэг хиймэл оюунт функцүүдээр компаниудад үйлчилгээ үзүүлдэг байна.

    "L’Oréal", "Spotify", "Uber Technologies" зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниуд тус компанийн үйлчлүүлэгч болоод байгаа аж. Тухайлбал: "L’Oréal" компани дижитал маркетингийн хөтөлбөр гаргахдаа "Writer"-ийн программ хангамж ашигладаг байна.

    "Ажлын байран дээрх технологийн бүхий л хувьсал, хувьсгал нь биднийг илүү махруу, илүү урт цагаар ажиллуулдаг болсон. Тухайлбал: и-мэйл, сошиал сүлжээнээс эхлээд “Slack” гэх мэт байнгын идэвхтэй харилцааны платформууд байна. Харин генератив хиймэл оюунд оюуны хөдөлмөр шаардах ажлыг их хэмжээгээр багасгаж, ажлын өдрийг илүү бүтээлч болгох бодит бололцоо бий" хэмээн Мэй Хабиб өгүүлсэн байна.

    Санхүүжилт босгох үйл явцад "Iconiq Growth" толгойлон оролцсоны зэрэгцээ "WndrCo", "Balderton Capital", "Insight Partners" гэсэн хөрөнгө оруулалтын компаниуд мөн оролцжээ.

    Үүнээс гадна "Writer"-ийн үйлчлүүлэгчид болох "Accenture", "Vanguard" компаниуд мөн хөрөнгө оруулалт хийснийг мэдээлжээ. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө тодорхой хэсгийг хиймэл оюуны моделиудаа улам чадавхжуулахад зарцуулахаар төлөвлөсөн байна.

    Cэтгэгдэл бичих