logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Moody's" агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг "B3" түвшин рүү ахиулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 20 14:01
    522

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" ангилалд ахиулан тогтоолоо

    “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг сүүлийн өдрүүдэд үнэлгээний хоёр том агентлагаас ахиулаад байна.

    Төлөв тогтвортой

    Өндөр чанарын коксжих нүүрс олборлогч, экспортлогч “Mongolian Mining Corporation” компани хуучин бондоо арилжих саналаа амжилттай гүйцэлдүүлж, мөн шинэ бондоо гаргасны дараахан “Fitch Ratings” агентлаг урт хугацааны зээлжих зэрэглэлийг нь "B" ангилалд ахиулан тогтоолоо. Харин "Moody's" агентлаг тус компанийн зэрэглэлийг бууруулж “Болзошгүй” ангиллаас "B3" түвшин рүү ахиулав.

    Түүнчлэн дээрх агентлагууд “Mongolian Mining Corporation”-ийн төлөвийг “Тогтвортой” болгосны зэрэгцээ 2026 оны есдүгээр сард дуусах шинээр гаргасан бондынх нь зэрэглэлийг "B" болон "B3" түвшинд үнэлсэн байна.

    unnamed (1).jpg

    “Mongolian Mining Corporation” компанийн хувьд энэ оны эхний хагаст үйл ажиллагаагаа сэргээж, 4.9 сая тонн нүүрс борлуулж, 517 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 385 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Эрсдэл буурсан

    Хуучин бондоо амжилттай арилжсан нь тус компанийн хөрвөх чадвар, зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлжээ. 2024 онд хугацаа нь дуусахаар байгаа тус бондын үндсэн төлбөр долоодугаар сарын эцсийн байдлаар 350 сая ам.доллар байв. Харин бондоо хөрвүүлэх санал нь биелснээр үндсэн төлбөр 84 сая ам.доллар болж буурсан бөгөөд компанийн бэлэн мөнгөний баланс уг төлбөрийг бүрэн барагдуулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хангалттай болсныг хоёр агентлаг онцолсон байна.

    “Fitch Ratings”-ийн тооцоолсноор 2023 онд “Mongolian Mining Corporation”-ийн борлуулах нийт нүүрсний хэмжээ нь 8.5 сая тонн давах бол “Moody’s”-ийн зүгээс тус компанийн нүүрстэй холбоотой бүх үйл ажиллагаа үнийн өндөр хэлбэлзлийг үл харгалзан тогтвортой байх төлөвтэй гэж үзсэнийг тус агентлагийн Дэд ерөнхийлөгч Шон Шион мэдээлжээ.

    Сөрөг нөлөөлөл

    “Mongolian Mining Corporation”-ийн зэрэглэлийг бууруулахад хүргэж болзошгүй гол эрсдэлүүдийг “Moody's” танилцуулахдаа санхүүгийн тогтворгүй бодлого, хөрвөх чадварын эрсдэлийг голлон авч үзсэн байна. Мөн тус компанийн үйл ажиллагаа Монголд төвлөрсөн тул Монгол Улсын Засгийн газрын зэрэглэл буурах тохиолдолд энэ нь “Mongolian Mining Corporation” компанийн зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэж онцоллоо.

    Сүүлийн байдлаар “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газын зэрэглэлийг "B3" буюу “Тогтвортой” гэж дүгнэсэн юм.

    unnamed.jpg

    Cэтгэгдэл бичих