logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Олон улсын худалдаа, төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь нэмэгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 04 15:50
    210

    Зургийг: Steph Davidson/Bloomberg

    Bloomberg Economics: ОХУ юанийн худалдан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна

    Олон улсын худалдаа, төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь нэмэгдсээр байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна. Геополитикийн  хурцадмал байдал гүнзгийрэхтэй зэрэгцээд БНХАУ дэлхийн худалдааны томоохон тоглогч болохыг зорьж байгаа юм.

    Энэ хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний засаг захиргаа сүүлийн нэг жилд ОХУ, Саудын Араб, Бразил, Франц зэрэг улстай хэд хэдэн хэлэлцээр хийсэн байна. Ингэснээр гадаад төлбөр тооцоонд юанийг ашиглах арга замыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

    "БНХАУ-ын хувьд АНУ болон барууны орнуудаас бусад улс орнуудтай харилцах харилцаандаа анхаарч байна. Товчхондоо АНУ болон ам.доллар бидэнд хэрэггүй гэх дохиог АНУ-д өгч байна" гэж “UBS Wealth Management”-ийн шинжээчид мэдээлжээ.

    ОХУ юань худалдан авалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байгааг “Bloomberg Economic”-ийн шинжээчид өмнө нь мэдээлж байсан юм.

    АНУ болон барууны орнуудын хориг арга хэмжээнүүдийн улмаас ОХУ-ын 154 сая ам.долларын баялгийн сан гүйлгээ хийхдээ голлон юань ашиглаж байгаа аж.

    ОХУ-ын эрчим хүчний салбарын орлого зорилтот түвшиндээ хүрч, өссөнөөр ОХУ тавдугаар сараас эхний ээлжид ойролцоогоор 200 сая юань худалдан авахаар байгааг шинжээчид мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих