logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    БНХАУ-д "Mercedes-Benz"-ийн уламжлалт загваруудын эрэлт өндөр хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 04 14:45
    169

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнээр дотоодынх нь брэндүүдийн өрсөлдөөн ширүүсжээ

    Цахилгаан автомашины борлуулалт өсөж буй энэ үед ч уламжлалт хөдөлгүүрт “S-Class” цувралын седан ангиллын автомашинуудыг БНХАУ-ын чинээлэг худалдан авагчид ихээр сонирхож байгааг “Mercedes-Benz” мэдээллээ. Ингэснээр тус компани БНХАУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна.

    “Mercedes-Benz”, “BMW” болон “Volkswagen” брэндүүд удаан хугацаанд дэлхийн автомашины зах зээлд тэргүүлсээр ирсэн юм. Хэдий тийм боловч БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнээр дотоодын брэндүүдийн өрсөлдөөн ширүүсээд байна. Тухайлбал: Шенженд төвтэй "BYD" компани эхний улирлын байдлаар БНХАУ-ын шилдэг автомашин борлуулагч болсноор "Volkswagеn" компани сүүлийн 10 жилд анх удаа тэргүүлэгчийн байрнаасаа ухарчээ.

    “Mercedes-Benz” компани БНХАУ-ын уламжлалт хөдөлгүүрт автомашины зах зээлийн 50 гаруй хувийг эзэлдэг. Загваруудынх нь эхлэх үнэ 144 мянган ам.доллар болж, зах зээлд тэргүүлсэн хэвээр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих