logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаар своп хэлцлийн хугацааг хойшлуулах асуудал хүлээгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 11:10
    251
    Монгол Улсын хувьд своп хэлцлийн дагуу БНХАУ-д 2023 онд төлөх ёстой өрийн хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн 14 хувьтай тэнцэхээр байна

    Арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна.

    Мөн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар хоёр орны хооронд хэлэлцэж байгаа асуудлуудад ахиц гарах хүлээлттэй байгаа юм.

    Энэ онд БНХАУ-ын нөлөө бүхий албан тушаалтнууд хэд хэдэн удаа Монголд айлчилж, чухал хэлцлүүд байгуулсан.

    БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монголд айлчлах үеэр Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцсон. Түүнчлэн Ли Жаньшугийн айлчлалын үеэр урт хугацаанд нүүрс тогтмол нийлүүлэх гэрээг хэлэлцжээ.

    eeeee.JPG

    Үүнээс гадна Монгол Улсын хувьд своп хэлцлийн дагуу БНХАУ-д 2023 онд төлөх ёстой өрийн хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн 14 хувьтай тэнцэхээр байна. Харин нийт өрийн 5.3 хувийг энэ хэлцэл эзэлж байгаа юм.

    Өөрөөр хэлбэл өрийн дарамт ихтэй Монгол Улс зээлийн төлбөрийг хойшлуулж чадах эсэх нь анхаарал татаж байна.

    Cэтгэгдэл бичих