logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    I-II сард гадаад худалдааны эргэлт $3.4 тэрбум, ашиг $1 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 07 15:10
    300

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний хоёр сард 22.2 сая ам.долларын үнийн дүн бүхий нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авчээ

    2023 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэхүү өсөлтөд экспортын орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн бол импортод 1.2 орчим тэрбум ам.доллар төлсөн нь 15.4 хувиар өссөн дүн болж байна.

    7-3.JPG

    Нийт экспортын бүтээгдэхүүний 86.4 хувийг БНХАУ-д, 11.3 хувийг Швейцар улсад нийлүүлснийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

    Оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 1.26 тэрбум ам.долларын чулуун нүүрс, 371.8 сая ам.долларын зэсийн хүдэр, баяжмал, 146.3 сая ам.долларын боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон байна. Харин 2022 онд зогсоод байсан газрын тосны экспорт үл ялиг нэмэгдэж, 58 сая орчим ам.доллар хүрчээ.

    Экспортын дунд малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт эргэн сэргэсэн байна. Тухайлбал: Узбекистан улсад үхрийн хөлдүү мах, Иран улсад хонь, ямааны мах,  БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсад адууны мах экспортолжээ.

    Импортын дийлэнхийг буюу 431 сая ам.доллароор автомашин, нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан болохыг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харж болохоор байна. Ялангуяа ачааны автомашин, суудлын автомашин, автобензиний импорт буурсан бол дизель түлшний импорт өсжээ.

    Мөн оны эхний  хоёр сард 22.2 сая ам.долларын үнийн дүн бүхий нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авсан байна.

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс улаанбуудай, хүнсний ногооны биет хэмжээ өсөж, цагаан будаа, гурил, тахиа, гахайны мах, өндөг, ургамлын тосны хэмжээ буурсан аж.

    Cэтгэгдэл бичих