logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    1000, 1000-н сарнай
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 07 16:15
    1031
    Монгол Улс 634 мянган ам.доллароор амьд цэцэг импортлоод байна

    Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын зургааныг хүртэлх хугацаанд Монгол Улс 634 мянган ам.доллароор 967 мянга 870 ширхэг амьд сарнай цэцэг импортоор худалдан авсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

    БНСУ-аас 348 ширхэг, БНХАУ-аас 557 мянган ам.доллароор 899 мянга 689 ширхэг, Нидерланд улсаас 75.7 мянган ам.доллароор 67 мянга 833 ширхэг амьд цэцэг импортолжээ. Шаардлагатай үед ОХУ, Вьетнам, Герман, Чех зэрэг улсаас амьд цэцэг импортолдог байна. Хэдий тийм боловч тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр байдаг учраас тэр бүр Европын орнуудаас цэцэг импортлох боломжгүй гэдгийг амьд цэцгийн бизнес эрхлэгчид онцолж байна. Мөн онцгой тохиолдолд Эквадор улсаас цэцэг, цэцгийн баглаа импортолдог бол ОХУ-аас тасалгааны цэцэг, үр авдаг аж.

    "Нэг үеэ бодвол манайд цэцгийн соёл өргөн дэлгэрч байна. Хэрэглэгчид сонголт хийх талд чамгүй мэдлэгтэй болсон төдийгүй шинэ, содон гоёмсог цэцгийг эрж хайх болсон. Баглааны цэцгийг ихэвчлэн гадаадаас авдаг учир хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг" болохыг бизнес эрхлэгчид онцолж байв.

    Өнгөрсөн онд 3.2 сая ам.доллароор 4.5 сая ширхэг сарнай цэцэг импортолж байсан бол 2021 онд 1.6 сая ам.доллароор 2.4 сая ширхэг сарнай цэцэг авч байжээ. Амьд цэцгийн импорт Валентины баяр  болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог хоёр, гуравдугаар сард 70 хүртэлх хувиар өсдөг байна. Худалдан авагчид улаан сарнайг түлхүү сонгодог аж.

    Сүүлийн жилүүдэд хил гаалийн асуудлаас шалтгаалан цэцгийн үнэ нэлээдгүй нэмэгдээд байгаа юм. Цэцгийн үнэ баярын өдрүүдэд нэмэгддэг бөгөөд энгийн өдрүүдэд нэг ширхэг улаан сарнай 8000 төгрөгөөр худалдаалагддаг.

    Өнөөдрийн байдлаар нэг ширхэг улаан сарнай 8000-10000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд Эмэгтэйчүүдийн баярт зориулсан цэцгийн баглаа 30 мянган төгрөгөөс 450 мянган төгрөгийн үнэтэй байна.

    Cэтгэгдэл бичих