logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 20 09:30
    280

    Зургийг: Antoine Antoniol/Bloomberg

    ЭЗХАХБ: Инфляц ужгирах эрсдэлтэй байгаа тул мөнгөний хатуу бодлого барих шаардлагатай

    Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт тааруу байгаа зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлнө гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (OECD) үзлээ. Иймд дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар, 2024 онд 2.7 хувиар өснө гэж үзсэн байна.

    Улс орнуудын мөнгөний бодлого чангарч байгаа нь бодит эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэжээ. Европын Холбоо 10 удаа дараалан бодлогын хүүгээ өсгөөд байгаа бол Монгол Улс энэ сарын мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалсан юм.

    Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага бодлогын хүүгийн өсөлт нь төсөөлж байснаас  илүү их нөлөө үзүүлэхээр байгааг анхааруулж байна. Мөн инфляц цаашид үргэлжлэх магадлалтай тул мөнгөний хатуу бодлого барих шаардлагатайг санууллаа. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн хямрал дэлхий дахинд гол эрсдэл учруулж байна гэж дүгнэжээ.

    Cэтгэгдэл бичих