logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Apple"-ийн ханган нийлүүлэгч "Foxconn" Энэтхэгт "iPhone 15"-ийн үйлдвэрлэлээ эхлүүллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 16 15:35
    3099

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    "iPhone 14" гар утас худалдаанд гарахаас өмнө шинэ "iPhone"-ийн маш бага хувь нь Энэтхэгт угсрагддаг байв

    "Apple" компанийн удахгүй танилцуулах “iPhone 15” гар утас БНЭУ-ын Тамил Наду мужид үйлдвэрлэгдэж эхэлжээ. Энэ нь тус компанийн үйлдвэрлэлийн гол бааз болох БНХАУ ба сүүлийн жилүүдэд эрчимжиж буй БНЭУ дахь үйл ажиллагаа хоорондын зөрүүг багасгах томоохон алхам болж байна.

    “Apple”-ийн ханган нийлүүлэгч "Foxconn" группийн Сриперумбудур хот дахь үйлдвэр шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлтээ БНХАУ дахь үйлдвэрүүдээс хэдхэн долоо хоногийн дараа эхлүүлэхээр бэлтгэж буй бөгөөд цаашид Энэтхэгээс нийлүүлэгдэх шинэ “iPhone”-ийн тоо хэмжээг эрс өсгөхөөр зорьж буйг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Вашингтон, Бээжин хоорондын зөрчил нь худалдааны нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад хүндрэлтэй болгож буй тул “Apple” компани гол бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг арилгах үүднээс үйлдвэрлэлийн баазаа БНХАУ-аас шилжүүлж, төрөлжүүлэх олон жилийн төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн Ерөнхий сайд Нарендра Модигоор удирдуулсан БНЭУ-ын Засгийн газар АНУ-тай харилцаагаа ойртуулж, үйлдвэрлэлийн зангилаа улс болох зорилт тавиад байгаа аж.

    “iPhone 14” гарахаас өмнө шинэ “iPhone”-ийн маш бага хувь нь Энэтхэгт угсрагддаг байсны зэрэгцээ гарц нь БНХАУ дахь үйлдвэрээс 6-9 сараар хоцордог байв. Энэхүү саатал өнгөрсөн онд эрс буурч, гуравдугаар сарын эцсээр “Apple” компани нийт “iPhone”-ийн долоон хувийг БНЭУ-д үйлдвэрлэснээ зарлаж байсан юм. БНЭУ дахь "iPhone 15" үйлдвэрлэлийн хэмжээ нь эд ангийн бэлэн олдоцтой байдал, "Foxconn"-ийн үйлдвэрийн хүчин чадлын жигд сайжруулалтаас ихээхэн хамаарах аж.

    Cэтгэгдэл бичих