logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    The Korea Economic Daily: “Korea Coal” корпорац Монгол дахь "Хотгор шанага" уурхайг худалдана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 11 10:20
    2085
    “Хотгор шанага” уурхай нь Улаанбаатараас 1591 км-ийн зайд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт оршдог

    Олон улсад эрчим хүчний эх үүсвэрийн үнэлгээ өссөнтэй зэрэгцээд зарахаар болсон гэж тус компани даваа гарагт мэдээлсэн байна. Мөн Монголд Азийг холбосон төмөр зам байгуулж, дэд бүтэц сайжирч байгаа нь Монголын нүүрсний уурхайг сонирхох гаднын компаниуд нэмэгдэхэд нөлөөлж байгааг мэдэгдэлдээ тодотгожээ.

    11-8.JPG

    “Хотгор шанага” нь тус компани байгуулагдсанаас хойших анхны гадаад эзэмшил нь болж байсан аж. Уурхайн нийт үнэлгээг 40 тэрбум вон буюу 30 сая ам.доллароор тогтоосон байна. “Korea Coal” корпорац дотоодын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөн хяналтын багцын үнэлгээг гаргах бөгөөд удахгүй хэлцлийн андеррайтераа сонгоно гэжээ.

    Нүүрсний нөөц нь 500 сая тонн гэж тогтоогдсон “Хотгор шанага” уурхай нь Улаанбаатараас 1591 км-ийн зайд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт оршдог. Энэхүү уурхайн хяналтын багц нь БНСУ-ын мэдэлд байдаг бол 49 хувь нь  “Хотгор шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэлийн мэдэлд байдаг байна. “Хотгор шанага” уурхайн 51 хувийг хөрөнгө оруулалт хийж 10 сая ам.доллароор БНСУ-ын талд заржээ.

    Cэтгэгдэл бичих