
“Netflix” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Рид Хастингс ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тус компанид 20 гаруй жил удирдлагын албан тушаал хашсан, өдгөө 62 настай тэрбээр цаашид “Netflix”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах юм байна.
"“Netflix”-ийн удирдах зөвлөл энэ талаар олон жилийн хугацаанд хэлэлцсэн, үүсгэн байгуулагчид ч хувьсан өөрчлөгдөх нь чухал" гэж тэрбээр нийтлэлдээ дурджээ.
Үүнээс гадна “Netflix” компани IV улирлын санхүүгийн тайлагнаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд 7.66 сая шинэ хэрэглэгчтэй болсон нь шинжээчдийн тооцооллоос эрс давсан үзүүлэлт болсон байна. Мөн орлого нь 7.85 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлт болжээ.
“Netflix” компани тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь зургаан хувь давж өссөн байна.