logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ ТӨХК XII сард олон нийтэд нээлттэй компани болно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 26 15:58
    270
    Монголын Хөрөнгийн бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулжээ

    Монголын Хөрөнгийн бирж энэ оны 12 дугаар сард багтаан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно гэдгийг Засгийн газар мэдээллээ.

    Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахаар амласан. Үүний эхлэл нь Хөрөнгийн биржийг олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил гэж үзэж байгааг онцолсон байна.

    Энэ талаар Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд засаглал сайжруулах чиглэлд  Төрийн өмчит компаниудаас хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болохоор болж байна. Одоогоор Монголын Хөрөнгийн бирж бэлтгэл ажлаа хийж, энэ онд багтаан IPO гаргахаар төлөвлөж байна. Нээлттэй хувьцаат компани болсноор орлогын сегмент нэмэгдэж, шимтгэл буурах боломжтой. Мөн зах зээл идэвхтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж харж байна” гэж байр сууриа илэрхийллээ.

    Монголын Хөрөнгийн бирж нь 2019 болон 2020 онд нийт хоёр орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулаад байгаа юм.

    Түүнчлэн улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар хураамжийг төлж, цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөг хүргэж ажилласан нь тус компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болсныг тайлангаас нь харж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих