logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хамгийн чинээлэг 1 хувьд ногдуулах татварыг нэмэх төсөлд женевчүүд эсрэг санал өгөв
    Женев хотын 500 мянга гаруй оршин суугчийн 19 мянга орчим нь саятнууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 19 16:40
    659

    Зургийг: Jose Cendon/Bloomberg

    Швейцарын хоёр дахь том хот Женевийн сонгогчид орлогын хэмжээгээр хотын нийт оршин суугчдын нэг хувийг эзэлдэг хамгийн чинээлэг бүлэгт ногдуулах татварын хувь хэмжээг нэмэх саналыг дэмжээгүй байна. 

    Ням гарагт нийтлэгдсэн санал хураалтын эцсийн үр дүнгээс харвал саналаа өгсөн иргэдийн 55.12 хувь нь дээрх арга хэмжээг "Дэмжихгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ. Гурван сая франк буюу 3.4 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгийн албан татварыг түр хугацаанд нэг хувиас 1.5 хувь болгож нэмэгдүүлэх тус төлөвлөгөөг зүүний үзэл баримтлалт улс төрчид, Үйлдвэрчний эвлэлүүд, активистуудын зүгээс цар тахлын үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор анх гаргаж байсан юм.

    Женев хотын захиргаанаас цар тахлын хямралаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг даван туулахад татварын орлого хангалттай хүрэлцэнэ гэж үзсэн тул тус төлөвлөгөөг эсэргүүцсэн байр суурьтай байв. Мөн үүнээс болж хотын чинээлэг оршин суугчид татварын хувь хэмжээ багатай хөрш мужууд руу шилжих магадлалтайг Женевийн бизнесүүдийн төлөөлөл анхааруулсан юм.

    Өмнө нь Норвег улсад үүнтэй төстэй арга хэмжээ авч, хөрөнгийн татварыг нэгээс 1.1 хувь болгон нэмэгдүүлсний дараа тус улсын саятнууд олноороо гадаадыг зорьсон тохиолдол гарч байжээ. 

    Мужийн бүртгэлд дурдсанаар Женев хотын нийт 500 мянга гаруй оршин суугчийн 19 мянга орчим нь саятны босгыг давдаг аж. Харин хамгийн чинээлэг нэг хувиар тооцвол 4200-10,000 орчим оршин суугч дээрх төлөвлөгөөнд хамрагдах байв.

    Cэтгэгдэл бичих