logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    “Toyota”, “Mazda” компаниуд ОХУ дахь үйлдвэрээ бүрмөсөн хаахаар болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 26 13:10
    432
    “Toyota Motor” ОХУ дахь үйлдвэрлэлээ бүрэн зогсоохын зэрэгцээ импортын хоригоос шалтгаалан тус улсад шинэ автомашины борлуулалтаа мөн зогсоохоор болжээ

    “Toyota Motor” компани ОХУ дахь цорын ганц үйлдвэрийнхээ үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохоор болсноо зарлалаа.

    Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ Украин руу халдан довтолсонтой холбоотойгоор Японы “Toyota Motor”, “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд Санкт-Петербург дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Хэдий тийм боловч “Toyota Motor” нөхцөл байдал дээрдвэл үйлдвэрлэлээ сэргээхийн тулд ажиллах хүчээ авч үлдсэний зэрэгцээ үйлдвэрийн байгууламжаа бэлэн байдалд хэвээр үлдээсэн аж.

    “Зургаан сарын хугацаа өнгөрөхөд бид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй хэвээр байна. Мөн ирээдүйд дахин эхлүүлэх нөхцөл байдал ч харагдахгүй байна” хэмээн тус компани мэдэгдэлдээ дурджээ.

    Ингэснээр “Toyota Motor” ОХУ дахь үйлдвэрлэлээ бүрэн зогсоохын зэрэгцээ импортын хоригоос шалтгаалан тус улсад шинэ автомашины борлуулалтаа мөн зогсоохоор болжээ. Харин хуучин ажилтнуудын асуудлаар удахгүй шийдвэр гаргах болохоо мэдэгдсэн байна. 

    np_file_184172.jpeg

    Түүнчлэн Японы автомашин үйлдвэрлэгч өөр нэгэн компани болох “Mazda Motor” Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын зах зээлийг орхихоор хэлэлцэж байна.

    Тус компани 2012 оноос хойш Владивосток хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрээ хаасан тохиолдолд дахиж нээхгүй болохоо мэдэгдээд буй.

    Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын авто зах зээл уналтад орж, V болон VI сард автомашины нийлүүлэлт 80 гаруй хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих