logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    АНУ-д хэрэглээний үнийн индекс хоёр дахь сардаа эрчимжив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 13 11:00
    800

    Зургийг: Cole Burston/Bloomberg

    АНУ-ын суурь инфляцын түвшин 0.3 хувиар өслөө

    Есдүгээр сард АНУ-ын суурь инфляцын түвшин 0.3 хувиар өссөнөөр сүүлийн хоёр сар дараалан эрчимжсэн үзүүлэлт боллоо. Ингэснээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцыг хазаарлахаар бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалахад түлхэц болж байна.

    Эдийн засагчдын хувьд инфляцаас илүү тодорхой үзүүлэлт гэж үздэг хүнс, эрчим хүчний үнэ тооцоогүй суурь инфляцын түвшин 0.3 хувиар өссөн бол ерөнхий инфляцын түвшин 0.4 хувиар өсжээ.

    Мөн инфляцын үзүүлэлтээс харвал хөдөлмөрийн зах зээл идэвхтэй байсан нь хэрэглэгч талаас эрэлт өндөр байхад нөлөөлж байна. Ингэснээр Холбооны Нөөцийн банканд үнийн өсөлтийн дарамт үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

    АНУ-ын Төв банкны сүүлийн хуралдаанаар энэ онд дахин нэг удаа бодлогын хүүгээ өсгөх боломжтой гэж ихэнх нь гишүүд нь үзэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих