
Зургийг: Cole Burston/Bloomberg
Энэ долоо хоногт БНХАУ-д айлчилж буй дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниудын удирдлагуудын хувьд ногоон металлууд анхаарлын төвд байна.
“BHP” компанийн Гүйцэтгэх захирал Майк Хенри, “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй салбарын төлөөлөгчид цар тахлын дараа ийнхүү БНХАУ-ын харилцагчидтайгаа уулзаж байгаа юм.
Уул уурхайн компаниудын хувьд эрчим хүчний шилжилтээс үүдэх томоохон өөрчлөлтүүдэд бэлтгэлтэй байхад БНХАУ-ын талын худалдан авагчидтайгаа хамтрах асуудал чухал байгаа аж.
“BHP” компани БНХАУ-ын “HBIS” компанитай нүүрстөрөгч шингээх технологийн төсөлд хамтрахаар болсон байна.
Мөн “China Baowu Steel Group”-тэй нүүрстөрөгчийн ялгарал багатай ган үйлдвэрлэх технологийн талаар хэлэлцжээ.
“Rio Tinto” компани ч БНХАУ-ын “Nanjing Iron & Steel United” компанитай дээрх сэдвийг хөндөж ярилцжээ.