logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Газрын тосны эрэлт 2023 онд 101.8 сая баррель болж нэмэгдэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 26 10:55
    106
    Эрэлт нэмэгдэж буй ч газрын тосны нөөц түүхэн доод түвшинд хүрээд байгаа нь цаашид үнэ өсөх эрсдэл дагуулж байна

    Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт 2022 онд 99.7 сая баррель, 2023 онд 101.8 сая баррель болж нэмэгдэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцооллоо. Эрэлт нэмэгдэж буй ч газрын тосны нөөц түүхэн доод цэгтээ хүрээд байгаа нь цаашид үнэ өсөх эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл үнэ нь өндөр хэлбэлзэлтэй байсан хэвээр байх төлөвтэй байгаа аж.

    Газрын тосны үнэ сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр хэлбэлзэлтэй байна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Тухайлбал: газрын тосны үнэ зургаадугаар сарын оргил үеэс хойш ойролцоогоор 30 ам.доллароор буураад байна. Улс орнуудад инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь үүнд голлон нөлөөлжээ. 1990-ээд онд Ирак Кувайтад халдсан, 2008 оны санхүүгийн хямрал нүүрлэсэн, мөн цар тахлын үед газрын тосны үнэ хамгийн өндөр хэлбэлзэлтэй байсан аж.

    Хэдийгээр газрын тосны үнэ өндөр хэлбэлзэлтэй байгаа ч уналтын зах зээлд ороогүй гэж “Bloomberg Opinion”-ийн шинжээч Жулиан Ли үзэж байна.

    Cэтгэгдэл бичих