logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Netflix”-ийн ачаар Швейцарын бяцхан тосгон оршин суугчдаасаа олон жуулчин хүлээн авах болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 19 15:45
    799

    Зургийг: Sunny Kim/bloomberg

    2022 оны IX сараас хойш Изелтвальд БНСУ, Зүүн Өмнөд Азиас ирсэн жуулчдын асар их урсгалыг хүлээн авч, заримдаа өдөрт ирэх аялагчдын тоо тосгоны иргэдээс давж байна

    “Crash Landing on You” цуврал Швейцар дахь нуурын эргийн бяцхан тосгонд аялал жуулчлалын тэсрэлт авчирчээ. Ердөө 400 орчим хүнтэй Изелтвальд тосгон олон жилийн турш тайван амгалан, гаднынхан төдийлөн очдоггүй, загасчлалаас өөр сонин гойд зүйлгүй байсан боловч БНСУ-ын хит цувралын зураг авалт тэнд хийгдсэний дараа ерөнхийдөө нэг шөнийн дотор дээрх байдал өөрчилсөн байна. 

    2022 оны есдүгээр сараас хойш Изелтвальд голлон БНСУ, Зүүн Өмнөд Азиас ирсэн жуулчдын асар их урсгалыг хүлээн авч, заримдаа өдөрт ирэх аялагчдын тоо тосгоны иргэдээс давах болжээ. Жуулчдыг үзэхийг хүссэн газруудад нь хүргэхийн тулд бүс нутгийн удирдлага энэ сараас хоёр давхар автобус үйлчилгээнд гаргаад байгаа нь байдал ямар түвшинд хүрснийг илтгэнэ. 

    "Nielsen Korea"-ийн тооцоогоор "Crash Landing on You" нь БНСУ-ын түүхэнд нийт үзэлтийн тоогоор дөрөвдүгээрт бичигдэх телевизийн олон ангит уран бүтээл болжээ. 2019 онд анх цацагдсаных нь дараахан "Netflix" тус цувралыг олон улсад шат дараатай гаргаж эхэлснээр үзэгчдийнх нь тоо асар эрчтэй өсөж эхэлсэн юм. 

    Цувралын гол үйл явдал нь зураг авалт хийх боломжгүй БНАСАУ-д өрнөдөг ч Швейцарт зарим чухал үзэгдлийнх нь зураг авалтыг хийжээ. Ялангуяа киноны оргил үйл явдал үзэсгэлэнт номин цэнхэр устай Бринц нуурын эрэгт, модон тавцан дээр өрнөдөг тул өдгөө тус байршил жуулчдын хувьд хурим, бал сарын аялал, гэрлэх санал тавих мөчийн зургаа авхуулах романтик бэлгэ тэмдэг болсон байна. 

    Хэдийгээр “Crash Landing on You” 2020 оны эхээр цацагдаж дууссан ч фенүүдэд тухайн үед цар тахал саад болсон нь ийнхүү Изелтвальд одоо л жуулчдын хөлд дарагдаж эхэлсний шалтгаан аж. Тосгоныг зорьж очих нь багагүй зүтгэл шаарддагийг дурдах хэрэгтэй. Жуулчид голдуу Цюрих хотод бууж, дараа нь галт тэргээр хоёр цаг гаруй явж "Interlaken Ost" өртөөнд очоод тэндээсээ 25 минут автобусаар явсны эцэст Изелтвальдад хүрдэг. 

    the-asian-tv-tourism-boom-in-iseltwald-is-the-talk-of-the-region-carolyn-lansdell-a-professional-paragliding-tandem-pilot-in-interlaken-mentioned-it-in-mid-flight-during-the-author-s-visit-photographer-sunny-kim-bloo.jpg

    Тавдугаар сард энэхүү тосгон жуулчдын бөөгнөрлийг багасгах үүднээс нуурын эргийн модон тавцанд зураг авхуулахад таван франк буюу 5.50 ам.долларын төлбөр авч эхэлжээ. Үүнээс олсон орлогыг жуулчдын урсгалаас үүдэн гарах дэд бүтцийн зардалд зориулах болсон байна. 

    Хэдий тийм боловч жуулчдын дийлэнх нь тосгонд ердөө 1-2 цаг саатаад буцдаг тул аялал, жуулчлал энэхүү нутгийн амар амгалан байдлыг алдагдуулахаас биш эдийн засгийн үр өгөөж төдийлөн авчрахгүй байгаа юм. Цөөн хэдэн даруухан зочид буудал, ресторантай тус тосгонд жуулчдын урсгалаас өндөр ашиг хүртэж буй нь тун ховор. Жуулчдын тоонд зохицуулалт хийж, орлогын хэмжээг нэмэгдүүлэх аргыг олох нь Изелтвальдын аялал жуулчлалын өсөлтийг илүү тогтвортой болгох амин чухал арга хэмжээ болох юм.

    "Энэ тэсрэлт удахгүй дуусгавар болно гэж зарим хүмүүс хэлэх байх. Хэдийгээр драм дууссан ч бид Бринц нуурт хүмүүсийг авчирсаар байх болно. Энэ үзэсгэлэнтэй газрыг хүмүүс ирж үзэхгүй байна гэдэг дэндүү харамсалтай" хэмээн "Switzerland Tourism" байгууллагын Харилцаа хариуцсан захирал Маркус Бергер онцолж байна.

    Cэтгэгдэл бичих