
Зургийг: Milan Jaros/Bloomberg
Инфляцын нөлөөгөөр Евро бүсэд хэрэглэгчдийн эрэлт буурч байгааг “Richemont Group” мэдэгдсэний дараа тансаг зах зээлд уналт давамгайлж байна. Тэргүүлэх компаниудын хувьцааны ханш эрчимтэй буурснаар Евро бүсийн тансаг зах зээлийн үнэлгээ 25 тэрбум ам.доллароор буурчээ. Тухайлбал: “LVMH” компанийн хувьцааны ханш 3.6 хувиар буурч, нэгдүгээр сарын эхэн үеэс хойших доод түвшинд хүрсэн байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум ам.доллароос доош орж, буурсан нь оны эхээр 500 тэрбум ам.доллар болж, оргил түвшинд хүрч байснаас харьцангуй доогуур үзүүлэлт боллоо.
Түүнчлэн “IWC”, “Vacheron Constantin” зэрэг тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчид болон “Cartier”-ийг нэгтгэдэг “Richemont” группийн хувьцааны ханш 5.2 хувиар буурсан бол “Moncler” компанийнх таван хувиар буурчээ.
“Swatch Group”, “Gucci”-ийн эзэмшигч “Kering” болон тансаг зэрэглэлийн цүнх үйлдвэрлэгч “Hermes International”-ийн хувьцааны ханш мөн уналттай байгааг онцолж болохоор байна.
Тансаг зах зээлийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын зах зээлд уналт давамгайлж байгаа нь салбарын уналтад нөлөөлжээ.
Салбарын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлсэд "бодит өөрчлөлт" гарах хүртэл уналт үргэлжлэх хандлагатай хэвээр байгааг “Alphavalue”-ийн шинжээчид мэдээллээ.