logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Газрын ховор элементүүдийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд $14.24 тэрбум хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 08 15:25
    755

    Зургийг: Nelson Ching/Bloomberg

    2022 онд газрын ховор элементүүдийн үнэлгээ 5.37 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад өндөр дүнгээр өсөхөөр байна

    Дэлхийн хэмжээнд газрын ховор элементүүдийн зах зээлийн үнэлгээ 14.24 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг “Verified Market Research” байгууллага гаргалаа.

    2022 онд үнэлгээ нь 5.37 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад өндөр дүнгээр өсөхөөр байна.  

    Түүнчлэн “CAGR” буюу жилийн дундаж нийлмэл өсөлтийн түвшин 14.9 хувьтай байна гэж үзсэн байна. Улс орнууд байгальд ээлтэй, ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжихээр зорьж байгаа нь газрын ховор элементүүдийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөн технологийн салбарт тасралтгүй гарч буй инновац, шийдлүүдийг дагаад эрэлт нэмэгдэнэ гэж үзэж байна.

    Энэ чиглэлд “Arafura Resources”, “Avalon Advanced Materials” зэрэг компаниуд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа аж. Хойд Америкаас АНУ, Канад болон Мексик улс тэргүүлж байгаа бол Европоос Герман, Франц болон Их Британи зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих