logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 11 16:00
    125
    2023 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж батлав

    Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны жилийн төсөв болж байгаа бөгөөд ирэх онд нэг их наяд төгрөг хэмнэнэ гэж тооцоолжээ. 

    Төсвийн макро эдийн засгийн хүлээлт олон улсын байгууллагуудаас хавьгүй өөдрөг байна. Тухайлбал: инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд авчрахаар зорьж байгаа юм. Үүнтэй харьцуулахад олон улсын байгууллагууд Монгол Улсын инфляц 2023 онд 10.5-13 хувь орчимд байна гэж тооцоолж байна.

    Инфляц өндөр байхад нөлөөлөх гол хүчин зүйлсийг харвал төсөв, төсвийн чанартай дэмжлэг, цалингийн доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн өсгөх шийдвэр, төгрөгийн ханшийн уналт голчлон нөлөөлнө гэж Олон Улсын Валютын Сан үзэж байна.

    Харин Азийн хөгжлийн банк нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотой импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц өндөр түвшинд хэвээр байна гэж дүгнэсэн юм.

    Эндээс харахад нийлүүлэлт, тээврийн зардал төсвийн уул уурхайн салбарын орлогод ч нөлөөлөх эрсдэлтэй нь харагдаж байна.

    СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал

    Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев

    Cэтгэгдэл бичих