logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “VinFast” нээлттэй компани болж, Вьетнамын хамгийн чинээлэг эрхмийн хөрөнгө $39 тэрбумаар нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 16 11:30
    613

    Зургийг: Linh Pham/Bloomberg

    Вьетнамын “VinFast” компани "Nasdaq" биржид нээлттэй компани болсон эхний өдөр хувьцааны ханш нь 255 хүртэлх хувиар цойлов

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компани "Nasdaq" биржид нээлттэй компани болсон эхний өдөр хувьцааны ханш нь 255 хүртэлх хувиар цойлж, зах зээлийн үнэлгээ нь 85 тэрбум ам.доллар хүрснээр "General Motors", "Mercedes-Benz" зэрэг салбарын аваргуудыг давлаа. 

    Түүнчлэн тус компанийн ТУЗ-ийн дарга Фам Нят Выонгийн хөрөнгийн хэмжээ нэг шөнийн дотор 39 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 44.3 тэрбум ам.доллар хүрснийг "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.

    Алдагдал өндөртэй стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан энэ үед "VinFast" энгийн IPO хийх төлөвлөгөөгөө цуцалж, SPAC буюу тусгай зориулалтын нэгдэн нийлэх хэлцлийн компаниар (SPAC) дамжуулан олон нийтэд нээлттэй болсон нь дээрх үр дүнд хүргэжээ. Хэдий тийм боловч цөөхөн хувьцаа санал болгож буй компанийн IPO-д арилжаалагчид богино хугацаанд өндөр ашиг хийгээд гарах хандлагатай байдаг тул Фам Нят  Выонгийн хөрөнгө болон компанийн хувьцааны ханшийн огцом өсөлт богино настай байх магадлал өндөр байна.

    Энэ онд SPAC-аар дамжуулан нээлттэй болсон компаниудын хувьцаа голч үзүүлэлтээр 45 хувиар унаад зогсохгүй тэдгээрийн 18-ынх нь зах зээлийн үнэлгээ 70 орчим хувиар буураад байгааг “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээс харж болохоор байгаа юм.

    Вьетнамын хамгийн чинээлэг эрхэм Фам Нят Выонг өөрийн "VinGroup" конгломератаар дамжуулан "VinFast"-ийн нийтийн эзэмшлийн хувьцааны 99 хувийг шууд болон шууд бус байдлаар удирддаг аж. 

    Cэтгэгдэл бичих