
Зургийг: JB Reed/Bloomberg
ОХУ-ын Засгийн газар хөрөнгийн хяналт тогтоосны дараа рублийн ханш сүүлийн нэг сард байгаагүй өндөр дүнгээр чангарлаа. ОХУ-ын Төв банк шуурхай хуралдаанаараа бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасны дараа рублийн ханш огцом дүнгээр сулраад байсан юм.
Гадаад валютын нийлүүлэлтийг хангахын тулд 40 гаруй экспортлогч компани, тэр дундаа газрын тос олборлогч гол компаниуд гадаад борлуулалтаас олсон орлогоо дотоодын зах зээлд рублиэр зарах ёстой гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгджээ.
2022 онд Украин руу довтолсны дараа рублийн ханш унахад ОХУ үүнтэй адил бодлого хэрэгжүүлж байсан ч валютын ханш эрэн сэргэхэд энэ шаардлагаа цуцалсан юм.
Пүрэв гарагт рублийн ханш огцом чангарч, 2.6 хувиар өссөн ч энэ жил рублийн ханш үнэлгээнийхээ дөрөвний нэгийг алдсан хэвээр байна.
Дайны улмаас ОХУ олон улсын хоригт ороод буй энэ үед импорт сэргэж ОХУ-д ам.долларын эрэлт нэмэгдсэнээр рублийн ханш дарамтад орсон юм. Гадаад валютын гол нийлүүлэгч ОХУ-ын томоохон экспортлогчдын экспортын орлого мэдэгдэхүйц буурсан байна.