
Зургийг: mmc.mn
“Mongolian Mining Corporation” компанийн нийт орлого оны эхний хагас жилийн хугацаанд 516.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 385 хувиар өссөнийг мэдээллээ. Энэ хугацаанд тус компанийн борлуулсан нүүрсний хэмжээ ойролцоогоор тав дахин өсөж, 4.9 сая тонн хүрсэн байна.
Нүүрсний борлуулалтын үнэ тонн нь 161.8 ам.доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй ам.доллароор нэмэгджээ.
Энэ оны зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн зургаан сарын хугацаанд 225.1 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үед 19.9 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад ашигт ажиллагаа нь сайжирсан үзүүлэлт болжээ.
“Mongolian Mining Corporation”-ийн Захирлуудын зөвлөл 2023 оны эхний хагас жилийн ашгаас ногдол ашиг тараахгүй байхыг зөвлөсөн байна.