logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт Монголд ч сөрөг нөлөө дагуулахаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 08 12:20
    816
    Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломж хаана гацаж байна вэ

    Оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарахад уул уурхайн салбарын сэргэлт гол жин дарлаа. Цар тахлын дараа сэхэл авах бус эсрэгээрээ их удаашралд ороод байгаа БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөл зөвхөн нэг салбарт дулдуйдсан Монгол Улсын эдийн засагт бүр үржигдэж ирэх эрсдэлтэй.

    Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломж хаана гацаж байгааг Монголын Банкны холбооны дүгнэлтээс харвал: 

    Жигд бус сэргэлт

    Оны эхний хагаст уул уурхайн салбарыг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан бол боловсруулах, эрчим хүчний салбарт өсөлтийн хурд хангалттай биш түвшинд байжээ. Харин цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын сэргэлт удаашралтай байгаа бол барилгын салбарт өсөлт ажиглагдаагүй байна.

    unnamed (27).jpg

    “Оюутолгой” төслийн гүний уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн явагдвал эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлт бий болгох ч бусад салбаруудын сэргэлтийг хурдасгах, эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт сөрөг нөлөө дагуулахыг Монголын Банкны холбоо онцолж байна.

    Түншлэл чухал

    Монгол Улсын экспортын тав хүрэхгүй хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байхад жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарах үзүүлэлт юм. МҮХАҮТ-ын онцолсон шийдэл гэвэл гадаад худалдааг ченжүүд, худалдан авагчдын оролцоогүйгээр хийж, тэр дундаа гадаадад худалдааны төвүүд байгуулах замаар уул уурхайн бус гаралтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих явдал аж.

    unnamed.jpg

    Cэтгэгдэл бичих