
Зургийг: mrtd.gov.mn
“ОХУ болон БНХАУ-д гуравдагч талыг оролцуулсан тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал” гэдгийг ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игорь Моргулов мэдэгдлээ. “Тэр дундаа Казахстан, Монгол Улсад зам тээврийн төсөл хэрэгжүүлэх нэгдсэн сонирхол бий” гэдгийг тодотгожээ.
Өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж, Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болсныг мэдэгдсэн юм. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын барилгын ажил эхлээд байгааг онцолсон байна.
Одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байна.