logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дарга И Жэ Ён Илон Масктай уулзлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 15 14:10
    394

    Зургийг: yna.co.kr

    Талууд бүрэн автомат жолоодлоготой цахилгаан автомашины цэнэг хураагуурыг хамтран хөгжүүлэх талаар ярилцжээ

    Өнгөрсөн долоо хоногт “Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дарга И Жэ Ён “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Масктай Цахиурын хөндий дэх “Samsung Electronics”-ийн хагас дамжуулагчийн судалгааны төвд уулзсаныг “Yonhap” агентлаг мэдээллээ.

    Талууд бүрэн автомат жолоодлоготой цахилгаан автомашины цэнэг хураагуурыг хамтран хөгжүүлэх талаар ярилцсан байна.

    Дэлхийн цахилгаан автомашины цэнэг хураагуурын зах зээл 2024 он гэхэд 400 тэрбум ам.доллар, харин 2028 онд 700 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа юм.

    И Жэ Ёны АНУ-д хийсэн 22 хоногийн бизнес аялал ийнхүү өндөрлөж байна. Энэ хугацаанд тэрбээр “Microsoft” болон “Google”-ийн гүйцэтгэх захирлуудтай мөн уулзжээ.

    И Жэ Ёны хувьд анх удаа Илон Масктай уулзаж байна. И Жэ Ёны болон Илон Маскийн уулзалт “Tesla” автомат жолоодлогын технологио өргөжүүлэхээр ажиллаж буй энэ үед “Samsung Electronics” компанийн хагас дамжуулагчийн бизнес улам тэлэх боломжтойг харуулж байна. “Samsung Electronics”-ийн хувьд “Nvidia” болон “Mobileye”-д автомашины хагас дамжуулагч нийлүүлдэг. Мөн “Tesla” компанийн “FSD” буюу гуравдугаар үеийн автомат жолоодлоготой автомашины чип үйлдвэрлэдэг. Дэлгэц үйлдвэрлэгч “Samsung Display” охин компанийн Гүйцэтгэх захирал Чуи Жү Сон уулзалтад оролцжээ.

    “Tesla” компани 2016 оноос хойш “LG Display”-аас дэлгэц худалдан авч байгаа юм.

    Cэтгэгдэл бичих