logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    БНХАУ-ын ДНБ 2021 онд тооцооллоос нь $80 тэрбумаар давжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 27 16:00
    198
    Өмнөх онд БНХАУ-ын ДНБ 114.9 их наяд юань буюу 16.5 их наяд ам.доллар хүрсэн байна

    БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд өмнөх төсөөллөөс 80 тэрбум ам.доллароор давсан болохыг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ.

    Өмнөх онд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 114.9 их наяд юань буюу 16.5 их наяд ам.доллар хүрсэн гэж тайланд дурджээ.

    28-1.JPG

    2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үйлдвэрлэл, зээл, бизнесийн үйлчилгээ гол нөлөө үзүүлсэн байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нь 278.4 тэрбум юаниар өссөнийг БНХАУ-ын Үндэсний Статистикийн товчоо мэдээллээ.

    Ингэснээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2021 онд 8.4 хувь хүрсэн нь өмнөх төсөөлөл болох 8.1 хувиас давсан үзүүлэлт болж байна.

    БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо өмнөх оны дотоодын нийт бүтээгдэхүүний урьдчилсан дүнг нэгдүгээр сард, харин эцсийн дүн мэдээллийг ирэх оных нь нэгдүгээр сарын эцсээр гаргадаг.

    Харин шинжээчдийн үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт 2022 онд гурван хувь болж саарах ч ирэх онд 4.9 хувь болж эрчимжих төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих