
Зургийг: elixirenergy.com.au
"Elixir Energy” компани Өмнөговь аймаг дахь 100 хувийн эзэмшлийн нүүрсний давхаргын метан хийн талбайд хэрэгжүүлж буй “Номгон” туршилтын төслөө өргөжүүлэхээ мэдэгдлээ. Үүнд нэгдүгээрт гарцаа, хоёрдугаарт нэмэлт цооногийн өрөмдлөгөө нэмэгдүүлэхээр болсон байна.
Тус компани 2023 оны дөрөвдүгээр сард “Номгон IX”-ийн туршилтын төслийн хүрээнд хоёр цооног өрөмдөөд байгаа юм. Эдгээрийн усны гарц тогтмол 105 баррель орчимд байсан нь сайн үзүүлэлт болж байгааг тус компани тайландаа дурджээ.
“Номгон-VIII” цооногийн хувьд одоогоор хаагаад байгаа бөгөөд нөлөөллийн даралтыг хэмжих зорилгоор хянаж байгаа аж. Мөн шинэ туршилтын цооног болох “Номгон-X”-ийг одоогоор төлөвлөж байна.
“Elixir Energy” компанийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр удахгүй эхэлнэ. Монголын “Top Diamond Drilling” компани хайгуулын таван цооног өрөмдөхөөр тендерээ аваад байгаа аж.
Хайгуулын хөтөлбөр эхлэхэд шаардлагатай зохицуулах байгууллагын зөвшөөрлийг ирэх долоо хоногт авах төлөвтэй байгааг тодотголоо.