logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Turquoise Hill Resources” хэлцэлтэй холбоотой санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 11 08:45
    160
    “Turquoise Hill Resources”-ийн 49 хувьд ногдох хувьцааг нэгжийг нь 43 канад доллароор худалдан авах “Rio Tinto”-ийн саналыг ТУЗ нь хүлээн зөвшөөрөөд байна

    Квебекийн Үнэт цаасны зохицуулах газраас “Rio Tinto”-ийн “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчидтэй хийсэн тохиролцоог шалгаж эхэлсэн байна. Ингэснээр “Turquoise Hill Resources” энэ сарын 15-нд хийхээр товлоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

    “Turquoise Hill Resources” компанийн 49 хувьд ногдох хувьцааг нэгжийг нь 43 канад доллароор худалдан авах “Rio Tinto”-ийн саналыг Төлөөлөн Удирдах Зөвлөл нь  хүлээн зөвшөөрсөн байна. Харин хэлцлийг эсэргүүцэж байсан хоёр компанитай “Rio Tinto” тохиролцоо хийж байгаа нь ийнхүү хоёр дахь удаагаа хойшлоход хүргэлээ. Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдэд шударга бус хандсан гэж зохицуулах газар үзэж байна.

    Тохиролцооны хүрээнд 15.14 хувийг эзэмшигч “Pentwater Capital Management” болон 2.2 хувийг эзэмшигч “Sailingstone Capital Partner” нь санал хураалтад оролцохгүй. Санал дэмжигдсэн тохиолдолд хувьцааны үнэлгээгээ арбитраар шийдүүлж “Turquoise Hill Resources”-ийн бусад жижиг хувьцаа эзэмшигчээс илүү өндөр үнээр хувьцаагаа зарах боломжтой юм.

    Cэтгэгдэл бичих