logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Оны эхний улиралд Монголбанк 2.2 тонн үнэт металл худалдан авчээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 10 15:20
    335

    Зургийг: С.Батсайхан

    Гуравдугаар сард Монголбанк 1018 кг үнэт металл худалдан авсан байна

    Монголбанк оны эхний гурван сард 2.2 тонн (2239 кг ) үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн оны эхний улиралд худалдан авсан хамгийн бага хэмжээний  худалдан авалт болж байна. 2022 оны эхний гурван сард Монголбанк 3.4 тонн үнэт металл худалдан авч байсан бол 2021 оны мөн үед 2.9 тонныг худалдан авч байжээ.

    Харин гуравдугаар сард 1018 кг үнэт металл худалдан авсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ.

    Өнгөрсөн сард алт худалдан авах дундаж үнэ нэг грамм нь 216 мянга 200 төгрөг байсан байна. Энэ оны эхэнд алтны үнэ нэг грамм нь 200 мянга 489 төгрөг байсан бол ийнхүү гуравдугаар сард 7.8 хувиар өссөн байна.

    2022 оны туршид худалдан авсан үнэт металлын хэмжээ 22.9 тонн байсан бол 2023 онд энэ түвшиндээ байх боломжтой гэж Төв банк үзэж байна.

    2022 онд Монгол Улс 1.12 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 19.7 тонн алт экспортод гаргажээ. Энэ нь 2021 оны гүйцэтгэлээс буурсан байна. Харин 2024 оноос алтны экспорт нэмэгдэх боломжтой гэж салбарын судлаачид үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих