Зургийг: Alex Kraus/Bloomberg
2023 онд Европт 100 сая еврогоос бага үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн хэлцлүүд анхаарлын төвд байхыг “Knight Frank Research” тайландаа онцолсон байна. Энэ нь бодлогын хүүг чангатгахтай холбоотой гэж үзэж байгаа аж. Тодруулбал: инфляц богино хугацаанд хэвээр хадгалагдаж, эдийн засгийн идэвхжил удааширвал 2024 оноос бодлогын хүүгээ бууруулахаас өмнө Европын Төв банк 2023 оны дунд үе хүртэл бодлогын хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
Мөн бондын өртөг нэмэгдсэний дараа дахин санхүүжилтийг хангахын тулд өөрийн хөрөнгөтэй хүмүүст болон хамтын нийгэмлэгүүдэд илүү боломжууд бий болно.
Түүнчлэн эрсдэл багасаж, өгөөж нэмэгдэж байгаагаас үндсэн болон нэмүү өртөг шингэсэн өгөөжийн төлөө үл хөдлөх хөрөнгийн сангууд бондын зах зээлд шилжих төлөвтэй байна.
Амьжиргааны нөхцөл байдалтай холбоотойгоор тэр дундаа оюутнууд хямд үнэтэй орон сууц сонирхох нь нэмэгдэж, Испани, Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өсөлт ажиглагдах төлөвтэй байгаа ажээ.
Харин хүн амын насжилт өндөртэй бүс нутагт ахмадуудын дунд орон сууцны эрэлт нэмэгдсээр байх болно гэж “Knight Frank Research” мэдээллээ.