logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    “Fitch Ratings” дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө өсгөж, 2.5 хувь болгов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 19 16:00
    472

    Зургийг: Jakub Porzycki/NurPhoto

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлнө гэж “Fitch Ratings” үзэж байна

    Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө өсгөсөн бол 2024 оныхыг бууруулснаа шинэ тайландаа онцоллоо. Тухайлбал: дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 0.1 нэгж хувиар өсгөж, 2.5 хувьд хүргээд байна. Харин 2024 оны өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар бууруулж, 1.9 хувьд хүргэжээ.

    Төсөөллөө бууруулахад БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гол жин дарсан байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг бүрдүүлдэг гэдэг утгаараа томоохон нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

    Үүнээс гадна ихэнх Төв банкнууд инфляцыг хязгаарлахаар бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаа нь АНУ болон Европын эрэлтэд хүчтэй нөлөөлөхөөр байгааг тайландаа дурдсан байна.

    Тайлангаас харвал энэ онд АНУ-ын эдийн засаг 0.8 нэгж хувиар өсөж, хоёр хувьд хүрэх бол 2024 онд 1.9 хувь болж буурна гэж тооцоолжээ.

    Харин Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг  0.2 нэгж хувиар бууруулж, 0.6 хувьд хүргэсэн байна. Евро бүсийн хувьд инфляцын түвшин Төв банкных нь зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа төдийгүй гадаад худалдаа нь саарч байгаа, эрчим хүчний “шок”  нүүрлэсэн зэрэг утгаараа эдийн засгийн өсөлтөө бууруулах гол шалтгаан болсон байна.

    Cэтгэгдэл бичих