
•Live
Биднийг дагах
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Ж.Зоригт
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
Ж.Зоригт
Goldman Sachs: COVID-19-ийн эсрэг БНХАУ-ын бодлого Коммунист намын их хурлын дараа ч үргэлжилнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 14 01:08
74
БНХАУ-ын Коммунист намын XX их хурал X/16-нд эхлэх товтой байна
“Goldman Sachs Group”-ийн тооцоогоор БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо ирэх сард болох Коммунист намын (ХКН) XX их хурлын дараа ч үргэлжлүүлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 2023 оны эхний хагаст болох БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулганаас өмнө зогсоохооргүй байгаа аж.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг батлах төлөвтэй байгаа энэхүү хурлын дараа "Тогтвортой байдал чухал зорилт болно" гэж “Goldman Sachs Group”-ийн тайланд дурдсан байна. Энэ нь ч сүүлийн үед COVID-19-ийн хязгаарлалтыг ялангуяа нийслэл Бээжин орчимд нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа гэдгийг дурджээ.
Таван жил тутамд зохион байгууллагддаг ХКН-ын их хурлаар намын удирдлагуудыг хэлэлцэхэд голлон төвлөрнө гэж үзэж байна.
Cэтгэгдэл бичих