logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    WPIC: 2023 онд платинумын эрэлт 19 хувиар өсөж, 7.77 сая унц хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 22 15:00
    211
    2023 онд платинумын хомсдол 303 мянган унц хүрэх төлөвтэй байгааг “Metals Focus” тооцоолжээ

    WPIC буюу Дэлхийн платинум хөрөнгө оруулалтын зөвлөлөөс 2023 онд цагаан алтны хомсдол үүсэх төлөвтэй байгааг мэдээлээ.  Энэ оны хувьд платинумын илүүдэл үүсээд байгаа аж. Платинум нь автомашины яндан, үнэт эдлэлийн үйлдвэрлэлд түлхүү ашиглагддаг юм.

    Ирэх онд автомашин үйлдвэрлэгчдийн дунд эрэлт нэмэгдээд зогсохгүй хөрөнгө оруулагчид платинумыг зарахаас илүүтэйгээр худалдан авах хандлагатай байна гэж шинжээчид үзжээ.

    Ингэснээр энэхүү металлын эрэлт ирэх онд 19 хувиар өсөж, 7.7 сая унц болно гэж тооцоолсон байна. Энэ нь 2020 оноос хойших хамгийн өндөр өсөлт болох юм.

    Платинумын олборлолтоор тэргүүлэгч Өмнөд Африк улсын уурхайнуудад эрчим хүч тасалдах, урсгал засвар хийх зэрэг асуудал үүссэнтэй холбоотойгоор нийлүүлэлт буурахаар байна. Тиймээс ирэх онд 303 мянган унц орчим платинумын хомсдол үүсэх эрсдэлтэй гэж “Metals Focus” судалгааны байгууллага мэдээллээ.

    Үүнтэй харьцуулахад Дэлхийн платинум хөрөнгө оруулалтын зөвлөлийн тооцоолсноор 2022 онд 804 мянган унцын илүүдэл бий болжээ.

    Cэтгэгдэл бичих