Зургийг: Bess Adler/Bloomberg
"Rio Tinto" литийн "дорвитой" үйлдвэрлэгч болохоор зорьж буй ч өнөө цагт бусад уул уурхайн компаниудын адил хэлцэл хийхийн оронд өөрсдөө шинэ орд илрүүлж, уурхайгаа байгуулахыг илүүд үзэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгджээ.
“Бид өөрсдийн төслийг хөгжүүлж, байгаа боломжоо ашиглахыг илүүд үзэж байгаа. Литийн компаниуд одоо маш үнэтэй байна. Бид үүнийг илүү хямд арга замаар хийж чадна гэдэгт итгэж болно" гэж Якоб Стаусхолм “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
"Rio Tinto" Аргентинд 825 сая ам.доллароор литийн уурхай аль хэдийн худалдаж аваад байна. Харин Сербид литийн үндсэн төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн жил олон мянган жагсагч гудамжинд гарч эсэргүүцсэний дараа тус улсын Засгийн газраас бүтээн байгуулалтыг нь зогсоосон юм.
"Rio Tinto Group"-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм