logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    “Alibaba” компани “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюуны үйлчилгээгээ танилцуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 10 14:30
    470

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Alibaba” Бээжин хотноо технологийн салбарын чуулга уулзалтыг зохион байгуулна

    “Alibaba” компани “OpenAI”-ийн “ChatGPT”-тэй өрсөлдөх компанийн дотоод системд ашиглах боломжтой хиймэл оюуны хэрэгслийг туршихыг хэрэглэгчдэд санал болгож байна.

    “Alibaba”-ийн үүлэн тооцооллын үйлчилгээний нэгж зарим хэрэглэгч нартаа хиймэл оюуныг турших урилгын кодыг илгээсэн аж. Кодыг ашиглан  "Tongyi Qianwen" хэмээх томоохон хэлний системийн загварыг туршиж үзэж болох юм байна.

    “Alibaba” мягмар гарагт Бээжин хотноо технологийн салбарын чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Даниэль Жан илтгэл тавих юм.

    “ChatGPT” хиймэл оюуны тусламжтайгаар АНУ-ын “OpenAI” компани цахим хайлт, зар сурталчилгаа, эрүүл мэнд зэрэг олон салбарын бизнесийг үндсээр нь өөрчлөхөө амласан байна.

    “Microsoft” хайлтын үйлчилгээний чиглэлд “Google”-тэй өрсөлдөхөөр “OpenAI” компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан аж. Үүний зэрэгцээ БНХАУ-ын технологийн компаниуд өөрийн гэсэн хиймэл оюуны үйлчилгээгээ зарлаж эхэлснээр хувьцаануудынх нь ханш өсөөд байна.

    БНХАУ-ын хиймэл оюуны салбарт тэргүүлэгч “SenseTime” компани “ChatGPT”-тэй өрсөлдөх үйлчилгээгээ зарлахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл гарснаар хувьцааны ханш нь сүүлийн таван өдөр дараалан өслөө.

    Түүнчлэн “Baidu” компани өнгөрсөн сард “Ernie Bot” хиймэл оюуны үйлчилгээг танилцуулсан ч хөрөнгө оруулагчдыг төдийлөн алмайруулж чадаагүй юм.

    Cэтгэгдэл бичих