logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    COP28-ийн дарга Аль-Жабер шатах түлшний ялгарлыг аажим бууруулж, тэг түвшинд хүргэхийг уриалав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 03 13:30
    278

    Зургийг: Tobias Schwarz/AFP/Getty Images

    НҮБ-ын Суурь конвенцид нэгдсэн талуудын бага хурлыг АНЭУ ахалж байна

    COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хурлын дарга Султан Аль-Жабер уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд газрын тос, шатах түлшний хүлэмжийн хийн ялгарлыг аажмаар бууруулахад чиглэх хэрэгтэйг уриаллаа.

    Мөн шатах түлшийг үргэлжлүүлэн ашиглах хугацаандаа нүүрстөрөгчийг шингээх технологийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатайг тэрбээр мягмар гарагт “Petersberg” уур амьсгалын хэлэлцүүлэгт оролцох үедээ онцолсон байна.

    Түүнчлэн чинээлэг орнуудыг 100 тэрбум ам.доллар босгож, хөгжингүй орнуудад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад тусална гэсэн 10 гаруй жилийн өмнөх амлалтаа биелүүлэхийг уриалжээ.

    Энэ онд  НҮБ-ын Суурь конвенцид нэгдсэн талуудын бага хурлыг Арабын Нэгдсэн Эмират улс ахалж буйг байгаль хамгаалах бүлгүүд шүүмжилж байгаа юм. Энэ нь Султан Аль-Жаберийн удирдлага дор тус улсын Төрийн өмчит “Adnoc” компани газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зорьж байгаатай холбоотой аж.

    Эрдэмтэд томоохон шатах түлшний дэд бүтэц шинээр байгуулах нь 2015 оны Парисын хэлэлцээрээр тохирсон дэлхийн дулаарлыг Цельсийн хоёр хэмд барих зорилтод хүрэх боломжгүй болгохыг анхааруулсаар байгаа юм.

    Cэтгэгдэл бичих