logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 19 11:10
    781

    Зургийг: prophecycoal.com

    “Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхайн лицензийг 100 хувь эзэмшдэг

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа дахин сэргээхээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгуулжээ. Энэхүү зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас таван жил тутамд сунгадаг аж.

    “Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхайг 100 хувь эзэмшдэг бөгөөд 2007 оноос лицензийг нь эзэмшиж байгаа юм.

    “Улаан овоо” уурхайгаас 2022 оны 12 дугаар сараас 2023 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрс экспортолсон байна. Экспортолсон нүүрсний дийлэнхийг Эрээн боомтоос төмөр замаар БНХАУ-ын зүүн эргийн далайн боомт руу тээвэрлэжээ. Уурхайн нүүрсийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг. “Ингэснээр илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-ийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод олон улсын үнээр тогтоож байна” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа.

    Олон улсад эрчим хүчний нүүрсний үнэ унаснаас гадна уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбоотойгоор тавдугаар сард үйл ажиллагааг зогсоосон юм. Хэдийгээр есдүгээр сараас үйл ажиллагаа нь эргэн сэргэж буй ч оны эхэн үеийн түвшиндээ хараахан хүрэхгүй байна.

    Cэтгэгдэл бичих